СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Соёлын төв нь анх 1946 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж, эрхлэгчээр Д.Дашням томилогдон ажиллаж байжээ. Тухйан үед нутгийн ард иргэдэд төр засгийн бодлого шидвэрийг сурталчлах, уран сайхны тоглолт, жүжиг, ший гаргах, хурал цуглаан хийх ажлуудийг хариуцаж байгаад 1965 онд “Клуб” болон өргөжиж номын сан, нүүдлийн кино салбартай болж орон нутгийн сэхээтнүүд уран сайханчдын эдвэхтэй орорлцоонд тулгуурлан соёл ургийн үйл ажиллагааг явуулж байсан.1989 онд театрын зориулалттай хоёр давхар барилга баригдан ашиглалтанд орж эрэхлэгчээр Д.Батжаргал ажиллаж байжээ.Энэ үеэс эхлэн соёлын төв нь 7 ажилтан, иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан хичээллүүлж, дэлгэцийн кино гарган урлаг соёлын үйл ажиллагаа явуулж байгаад 2000 онд 2, 2007 оноос 5, 2023 оны 11 сараас 6 орон тоотойгоор   үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төвийн даргаар А.Цэндмаа, Номын санч А.Батдулам, Хөгжмийн багш М.Төмөртогоо, Бүжгийн багш Э.Мөнхсарнай, Музен ажилтан Б.Энхчимэг нар ажиллаж байна.

 

 

2024-01-30 16:46:33