БАЯНЛИГ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Хүүхдийн  цэцэрлэг нь 1965 онд 1 бүлэг 25 хүүхэд 3 ажилтантай байгуулагдагсан. Эрхлэгчээр Л.Даваа тогооч үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1982 оноос 2 бүлэг 50 хүүхэд болон өргөжиж 1988 оноос 4 бүлэг 90 хүүхэдтэй ясли, цэцэрлэгийн кабинет болон өргөжсөн. Манай цэцэрлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд 6 бүлэг 225 хүүхэд 21 багш ажилтантай хувилбарт сургалтад явуулын болон нүүдлийн бүлэг нийт 75 хүүхэд хамрагдаж өргөжсөн.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхдийн нийгэмшхүй, сэтгэл зүй, танин мэдэхүй, оюун ухаан, бие бялдарын цогц хөгжлийг дэмжиж хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт, үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулж хүүхдээ дээдэлж, багш, ажилтанаа хөгжүүлж чанартай боловсролыг олгоход оршино.

2023-11-21 17:26:46