БАЯНЛИГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

        Эрүүл мэндийн төв нь 1936 оны 07 дугаар сарын 11-нд байгуулагдсан.19З8 онд Бага эмчийн салбар, 1951 онд Хүний их эмчийн салбар, 2004 онд Хүн эмнэлэг, 2012 онд Эрүүл мэндийн төв болон хөгжсөн түүхтэй. 1957, 1975, 2005, 2014 онуудад эмнэлгийн барилга шинээр баригдаж байсан. Эрүүл мэндийн төв нь одоо нийт 29 ажилтантай үүнээс их эмч 4, эх баригч бага эмч 1, статистикч бага эмч 1 , багийн бага эмч 4, сувилагч тусгай мэргэжилтэн 9, үйлчлэгч-6, тогооч 1, нярав 1, нягтлан бодогч 1, жолооч 1 ажилладаг. Хамт олны дотор Шинжлэх ухааны доктор 1, Клиникийн профессор 1, алтан гадас одонт 1, хөдөлмөрийн хүндэт медальтан 2, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 12, ЭМЯ-ы жуух бичгийн шагналтан 18 гэх мэт төрийн дээд гавъяа шагналтан ажиллаж, 2006 онд ” Хүүхдэд ээлтэй эмнэлэг”, 2021 онд ”Эх хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн төв” болон өргөмжлөгдөж, 2022 оны үйл ажиллагаагаараа аймгийн эрүүл мэндийн салбартаа З дугаар байрт орсон.

 

 

2023-05-29 15:11:20