Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ 

         Баянлиг сум нь хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг, одоогоос 750,000 (Долоон зуун тавин  мянга) жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолсон "Цагаан агуй", Баянгийн нурууны Их бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей гээд түүх соёлын дурсгалт газрууд, дэлхийд ховордож буй хос бөхт тэмээн сүргийн тоогоор улсад тэргүүлдэг. Монгол улсын анхны Шинэ сум төслийг хэрэгжүүлсэн анхдагчдийн өлгий нутаг билээ. Хүний хөгжлийг дээдэлсэн төрийн цогц үйлчилгээтэй, уламжлалт мал аж ахуй газар тариаланг эрчимжүүлсэн, байгальд ээлтэй шинэ технологи бүхий үйлдвэр, дэд бүтэц аялал жуулчлал хөгжүүлсэн манлайлагч сум болох алсын хараатай ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд байгаль эхийн араншин өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж ган зуд, салхи шуурга зэрэг гамшигт үзэгдэл элбэг тохиолдох болсон өнөө үед мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх,бүтээмжийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжиж ашгаа байнга өгөхүйц аж ахуйн болгох шаардлагатай болж байна. Орон нутгийн нөөц баялаг шинэ технологит түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх түүх соёлын дурсгалт газар Ламын гэгээний улаан тэмээний аж ахуйг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх нь манай сумын хөгжлийн нэг чиглэл байх болно. Хамтын хүч хичээл зүтгэлээр Баянлиг нутгаа хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

      Баянлиг сум маань хөгжин цэцэглэх болтугай. 

      БАЯНЛИГ СУМЫН ЗАСАГ ДАРГА О.МӨНХБАТ

2022-09-16 10:59:52