ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

               Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсөвт байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Тамгын газрын ойрын болон хэтийн төлөвлөгөөний биелэлтийг хянах, байгууллага, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хуулийн дагуу тасралтгүй шуурхай хүртээмжтэй хүргэхэд оршино.

                                                                                                                 БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

          Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Орон тоо, цалингийн сангаа шинэчлэн баталж, Засаг дарга – 1, Засаг даргын орлогч – 1, Засаг даргын Тамгын газрын дарга-1, Багийн Засаг дарга-5, Санхүү албаны дарга-1, Төсөв,төрийн сангийн мэргэжилтэн-1, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн-1, Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн-1, Нягтлан бодогч-2, Нярав-1, Нийгмийн бодлогын мэргэжилтэн-1, Байгаль орчны байцаагч-1, Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн-1, Үйлчилгээний оператор, хүний нөөц хариуцсан ажилтан-1, Архив, бичиг хэргийн эрхлэгч-1, Биеийн тамирын арга зүйч-1, Жолооч-1, Цахилгаанчин-1, Үйлчлэгч-1, зэрэг үндсэн орон тооны 24, Татварын улсын байцаагч-1, Нийгмийн даатгалын байцаагч-1, Газрын даамал-1, Улсын бүртгэгч-1, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэн-1 Мал эмнэлгийн тасгийн дарга-1, Тархвар зүйч-1, Байгаль хамгаалагч-1  гэсэн босоо удирдлагатай-8, гэрээт ажилтан-1 нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2023-02-06 17:34:11