МУГТ Ц.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль анх 1944 онд лиг толгой зүүн дэнжид таван ханатай нэг гэр, аж ахуйн нэг жижиг шавар байшинд 1 захирал багш, 2 ажилчин 33 хүүхэдтэй байгуулагдсан.

1944 онд бага сургууль

1944-1966 онд бага сургууль

1966 оноос 7-н жилийн сургууль

1968 онд 8-н жилийн сургууль

2006 онд 9-н жилийн сургууль

2010 онд 10-н жилийн сургууль

2014 онд 12 жилийн сургууль болон ажиллаж байна

Манай сургуулийн тэргүүлэх чиглэл:

1.Сургалтын таатай орчин

2.Багшийн хөгжил

3.Чанартай боловсрол

4.Хүүхдийн хөгжил

5.Багш эцэг эхийн хамтын үйл ажиллагаа

Алсын хараа:

          Сургалтын таатай орчинд боловсролын цогц үйлчилгээг чанартай хүртээсэн, эх оронч үзэлтэй чадварлаг хүмүүнлэг иргэнийг бэлтгэдэг хүүхдэд ээлтэй манлайлагч сургууль болно.

2022-2023 оны хичээлийн жилд нийт  42 багш, 22 ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явагдаж байна.

 Удирдах ажилтан 9
 Зархирал 1
Сургалтын менежер 3
Насан туршийн боловсролын менежер 1
Нийгмийн ажилтан 1
Сэтгэлзүйч 1
Байрын багш 2

 

2023-05-29 11:05:40