Бичигт хад

 БИЧИГТ ХАД 

        Баянлиг сумын нутаг Баянгийн нурууны "Их Бичигт"-ийн аманд эдүгээгээс хэдэн мянган жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн уран зургийн үзэгсэлэн бий. Бичигтийн амны зураг нь тоо хэмжээ илэрхийлсэн сэдэв зохиомж, дүрслэлийн арга барил, уран сайхан урлагийн бүхий л шинж чанараараа зөвхөн монгол орон төдийгүй, хадны сийлмэл зураг өргөн тархсан Өмнөд Сибирь, Казакстан, Киргиз, Узбекстан, баруун хойд хятадын хадны зургийн дотор Эрдэм шинжилгээний чухал ач холбогдол бүхий томоохон дурсгалын тоонд ордог. Энд эртний хүмүүс олон зуун хүн амьтан, тамга тэмдгийн зургийг цоолборлон сийлж үлдээжээ. Сонирхол татсан нэг зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүний зураг байдаг. Энэ зургийг МЭӨ 3000 жилийн өмнөх үеийн бүтээл гэж үзжээ. Энд хамгийн олон зурагдсан амьтан янгир, буга байгаагаас үзэхэд энэ нутгийн иргэд 3000 жилийн өмнө малын хүчийг ашиглан газар тариалан эрхэлж байсныг нотолж мөн дэлхий дээр анх тэрэг бүтээсэн ард түмний нэг нь "Монгол" гэдгийг харуулжээ. 

2022-08-30 16:23:25