Зоог, Зуух

                 ЗООГ, ЗУУХ 

         Монгол орны нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үед  хамаарагдах олон зуун олдворын дотор, үлэмж баялаг олдворын нэг нь нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Зуух хэмээх суурингийн ул мөр юм. Энд Орос, Монголын археологчдын хийсэн судалгааны үр дүнгээр археологийн дурсгал бүхий дөрвөн суурин газар олдсоны нэг нь хуучин чулуун зэвсгийн дээд үе, хоёр нь шинэ чулуун зэвсгийн үе, нэг нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтайг нотлосон байдаг. Эдгээр зуух нь зэсийн хүдрээ хайлуулдаг байсныг олдворууд нь баталгаажуулдаг билээ. Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс чулуун зэвсгийн төрөл өүрийн 9000 шахам үлдэц, ялтас, залтас, хусуур хутга, хутган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа цайруулах зорилгоор ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэргээс гадна амьтдын 20 гаруй яс, цацагт хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай олдсон байна. Эдгээр чулуун зэвсгүүдийг улаан, бор, шар өнгийн хаш, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар хийсэн байжээ. 

2022-08-30 15:24:34