Хатан суудал

ХАТАН СУУДАЛ 

Баянлиг сумын төвөөс зүүн тийш 40 гаруй км зайд оршдог 1420.2 м өндөр, унтарсан галт уул. Оройдоо триагуляцын цэгтэй. Хүрэл зэвсгийн үеийн цөөн тооны булштай. Усан зэрэглээ гүйсэн хэвгий талын дунд алсаас оорцоглон харагдана. Энэхүү уулыг сумын Засаг даргын 2009 оны 01-р сарын 02 тоот захирамжаар сумын хамгаалалтанд авчээ. 

2022-08-30 15:08:50