Цагаан агуй

ЦАГААН АГУЙ 

Цагаан агуй нь сумын төвөөс зүүн хойш 40км, Хөвт харын багаас чанх урагшаа 20 орчим км газарт, хойд өргөргийн 44042I43II өмнөд уртрагийн 1010 1013II оршино. Агуйн үүд нь баруун өмнө зүгт хандсан байрлалтай бөгөөд агуйн амны талбай болон орох хонгилд үд дундын орчин хэсэгхэн хугацаанд нарны гэрэл сайн тусдаг. Агуйн нийт тайлбайн урт 38 метр, Амны өргөн 5.3 метр, гол хэсэгтээ 7.9 метр, амны өндөр 4.6 метр, Амнаас дотогш огцом уруу бөгөөд агуйн гүн тийш ч энэ байдал 7-9 метр үргэлжилдэг. 1995 оноос Монгол -Орос-Америкийн хамтарсан шинжилгээний анги тус агуйгаас хуучин чулуун зэвсгийн үеийн 14 соёлт үе давхаргыг олж тогтоосон билээ. Уг судалгааны үр дүнд Төв Азийн бүс нутагт хүн амьдарч байсан он цагийн тооллыг даруй 200 мянган жилээр урагш ахиулж, энэ судалгаа нь дэлхийн чулуун зэвсгийн сонгодог онолоор Монгол нутагт хүн Олдувайн үед буюу МЭӨ 700 мянган жилийн тэртээгээс суурьшин амьдарч байжээ гэдгийг нотолжээ. Баянлиг сумын Цагаан агуй нь зөвхөн манай оронд төдийгүй тив дэлхийн хэмжээнд яригдах байгаль, түүхийн ховор хосгүй дурсгалт газар гэдэг нь эдүгээ тодорхой болсон байна. 

2022-08-30 10:59:52