БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМ

Баянлиг сум нь 1925 оны 05 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын 19 тоот тогтоолоор байгуулагдсан. Тус сумын нутаг дэвсгэр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида хутагтын /Ламын гэгээн/ шавийн хошуунд харъяалагдаж байсан. 

Сумын хилийн урт 560 гаруй км бөгөөд зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд, өмнөд хэсгээрээ Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баруун хойд талаараа Баянхонгор аймгийн Баянговь, Богд сумуудтай хиллэдэг. 1191,767 га газар нутагтай.

Улаанбаатар хотоос 750 км, Баяянхонгор аймгаас 210 км зайд оршдог.

2021 оны жилийн эцсийн байдлаар тус сум нь 3827 хүн амтай, 1084 өрхтэй, 158202 толгой мал тоолуулсан байна.

Засаг захиргааны 5 нэгж, төсвийн 6 байгууллагатайгаас гадна ЗХ-ний 103-р тусгай салбар, Их баян 4-р багийн Бага сургууль гэсэн нийт 8 төрийн байгууллага, 6 төрийн бус байгууллага, 40 аж ахуйн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.

Баянлиг сум нь БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлигаар ''Алтан гадас'' одонгоор шагнагдсан билээ.

2022-09-07 15:38:37