Ширмэнгийн Хүрэлтогоо

ШИРМЭНГИЙН ХҮРЭЛТОГОО

 

                 1949 онд Баянлиг сумд төрсөн. Баянлиг сумын бага сургууль, Баянхонгор аймгийн 10 жилийг сургууль, МУИС-ийн Барилгын инженерийн ангийг төгсөж, Барилгын удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, ОХУ-ын Ленинград хотод хэмжил зүйн стандартчиллын мэргэжлээр, ХБНГУ, Япон улсад Барилгын байгууллагын удирдах ажилтан, ерөнхий инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд тус тус суралцсан байна. Хүрэлтогоо нь Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн зэрэгтэй. Барилгын инженерийн холбооны хүндэт гишүүн. Тэрээр 1972 оноос / хуучинаар/ хотын барилга трестэд барилгын мастер, талбайн инженер 1978-1983 онуудад Чанарын хяналтын инженер, 1986 онд ББМҮ –н яамад Сургалт хариуцсан тасгийн дарга, 1986-2000 онд  “Улаанбаатар барилга” компаний ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан.

                    Гавьяа шагнал:

                         -“Тэргүүний ажилчин  залуу” алтан медаль

                         -Барилгын яамны  “Хүндэт жуух бичиг”

                         - 6,7,8-р таван жилийн гавшгайч

                         - Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль

2022-08-30 17:54:54