Цэдэндамбын Нацагдорж

ЦЭДЭНДАМБЫН НАЦАГДОРЖ

              Ц.Нацагдорж нь 1944 онд Баянлиг сумд төрсөн. 1986 онд УБДС-ийн биеийн тамирын анги төгссөн. 1968, 1972,1976 оны “Зуны олимп”-д чөлөөт бөхийн төрлөөр оролцсон. “Мюнхен, Монреалын олимп”-д 4.6 байр 1974, 1975 оны Стамбул, Минскийн ДАШТ-ээс Хүрэл, Мөнгө, 1975 оны Толидогийн ДАШТ-ээс Мөнгө, 1974 оны Тегераны АСН-дын хүрэл, ах дүү армиудын тэмцээнээс 2 хүрэл медаль авч байсан.  Ахмадын ДАШТ-ний хошой аварга, 1972 оны “Интернационал” 1973 оны Азийн АШТ,Оюутны  “Унверсал-73”тэмцээний анхны аварга, чөлөөт бөхийн улсын 5 удаагийн аварга, ОУХ Мастер Нацагдорж нь БНХАУ-д чөлөөт бөхийн барилдааны дасгалжуулагчаар ажиллаж, Олон улсын давцанд эх орны нэрийг дуурсган спортын өндөр амжилт гаргаж байжээ.

     Гавьяа шагнал:

  • Монгол улсын гавьяат тамирчин
  • “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
  • Монгол улсын “Тэргүүний барилгачин”
  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол улсын Гавьяат барилгачин
2022-08-30 17:50:02