Базарын Нарантуяа

БАЗАРЫН НАРАНТУЯА 

Ахмад хилчин бэлтгэл дэд хурандаа Б.Нарантуяа 1956 онд Баянлиг сумд төрж, 8-р ангийг уугуул сумдаа, 10-р ангийг аймгийн төвд төгсөн саналаараа цэргийн сургуульд орж 1977 онд ЗХУ-ын Москва хот дахь ХЦДС-ийг дүүргэн цэргийн командын мэргэжил эзэмшсэн. 1980 онд инженерийн албаны даргын дамжаа төгссөн. Хилийн 6-р отрядад ажиллаж байгаад, 1984 онд ажлаараа хоцорч байсан хилийн заставт даргаар томилогдон улсын хилийг хууль бусаар зөрчсөн этгээдийг цаг тухайд нь илрүүлэн баривчилж, зэвсэг техникийн хадгалалт,  хамгаалалтаар хилийн цэргийн хэмжээнд тэргүүний байрт шалгарч байжээ. 1990 онд отрядын хувцас шатахууны албадыг нэгтгэхэд даргаар нь томилогдон улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрүүлэх албадыг өөрчлөн зохион байгуулах, улсынхаа торгон хилд 30 гаруй жил ажилласан юм. 

Гавьяа шагнал: 

- Цэргийн гавьяаны одон 

- Цэргийн хүндэт медаль 

- Ардын хувьсгалын болон зэвсэгт хүчний ойн медалиуд 

- Монгол, Оросын "Онц хилчин" 

2022-08-29 17:20:38