Чимэдийн Жамц

ЧИМЭДИЙН ЖАМЦ

1929 онд Баянлиг сумд төрсөн. 1966 онд Намын дээд сургууль, 1980 онд ХААД Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1945-1949 онд Баянлиг сумын ХЗЭ-ийн үүрийн дарга, 1949-1950 онд аймгийн ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1950 онд цэргийн албыг ардын армийн 9-р морьт хороонд бага дарга, номын башг, намын үүрмйн дарга, 1953-1959 онуудад Баянлиг сумын АДХГЗ-ны дарга, орлогч дарга, өртөөний ахлагчаар ажиллаж байжээ. 1960 онд АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Жамц нь Заг, Галуут, Богд сумд сум нэгдлийн дарга, аймгийн ХААУ газрын хэлтсийн даргаар олон жил ажиллаж улсад 40-н жил алба хашсаны 25 жилд нь сум нэгдлийн даргаар ажиллаж байжээ. 

Гавьяа шагнал: 

- "Алтан гадас" одонгоор 2 удаа 

- Хөдөлмөрийн хүндэт медаль 

- АХ-н 40,50,60,70-н жилийн ойн медаль 

- ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг 

- "Тэргүүний нэгдэлчин"

- Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан 

2022-08-29 15:55:23