Дэжидийн Жамц

ДЭЖИДИЙН ЖАМЦ

Д.Жамц нь 1923 онд Баянлиг сумын нутаг Хөөвөр гэдэг газар малчин ард Дэжидийн 6 дугаар хүү болон мэндэлсэн. 20 нас хүртлээ мал маллаж байгаад 1943 онд цэргийн албад татагдан Баянтүмэнд алба хааж, 1945 онд Хятад улсын Жэхэ хот хүртэл явж чөлөөлөх дайнд оролцож байсан. 1948 онд халагдаж ирээд тус сумд бичиг үсгийн багшаар ажилласан. Хүн эмнэлэгт нярав, 1963-1985 он хүртэл Баянлиг сумын 3,4-р бригадын хүний бага эмч, сумын хүн эмнэлэгт сувилагчаар тасралтгүй 22 жил ажилласан. 

Гавьяа шагнал: 

- Эх орны дайны (Бид ялав одон) АХ-ын 50,60-н жилийн ойн медаль 

- БНМАУ-ын ЗХ-ний 60-н жилийн ойн медаль 

- Милитарист японыг ялсны 30 жилийн ойн медаль 

- ЗХУ-ын бид ялав медаль 

2022-08-29 15:22:35