Шаравбалсангийн Дашзэвэг

ШАРАВБАЛСАНГИЙН ДАШЗЭВЭГ 

          Ш.Дашзэвэг Баянлиг сумд төрсөн. 1958 онд ерөнхий боловсролын бүрэн бус дунд сургууль төгсөж, 1959-1962 онд цэргийн албыг хаах хугацаандаа Тусгай хорооны байлдагч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь байцаан өнгөрүүлэхэд жагсаалын дарга, 1962-1969 онд НАХЯамны системийн байгууллагад улс төрийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчээр ажиллажээ. 1969-1974 онд ЗХУ-ын /тэр үеийн нэрээр/ ДЯ-ны яамны дээд сургууль дүүргэж, хуульч мэргэжилтэй болсон. 1988 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалав. 1992 оноос сурган хүмүүжүүлэх хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Их засаг" их сургуульд сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, "Сүлд" хууль зүйн дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, "Сэлэнгэ гурил тэжээл" хувьцаат компанид хуулийн зөвлөгч, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн дээд сургуульд багш зэрэг ажлуудыг хийж байсан. 

Гавьяа шагнал: 

- Байлдааны гавьяаны Улаан тугийн одон 

- Цэргийн гавьяаны одон 

- Ардын хувьсгалын ойн медалиуд 

- Зөвлөлд Монголын "Онц хилчин" 

- Онц сэргийлэгч 

- Цагдаагийн Хурандаа цол 

2022-08-29 11:27:49