Дэлээбазарын Сүхбат

ДЭЛЭЭБАЗАРЫН СҮХБАТ 

1964 онд Баянлиг сумд төрсөн. Баянлиг сумын 8-н жил, Баянхонгор аймгийн 10-н жил, Цагдаагийн академи төгсөж, Удирдлагын хөгжлийн Академид магистрийн зэрэг хамгаалсан. Д.Сүхбат 1982 онд Үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд "Хөдөлмөр" нийгэмлэгээс оролцон барилдаж тэндээ тамирчнаар орж бэлтгэл дасгал хийж, цэргийн арслан цол хүртсэн. 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд хүчит 768 бөх барилдахад Д.Сүхбат тавын даваанд Улсын заан Мягмарыг давж БНМАУ-ын начин цол хүртжээ. Сүхбат үндэсний бөхөөс гадна самба, жу-до бөхийн барилдаанаар Монголын бүх арл түмний спартикиал, улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж 1988 онд спортын мастер болжээ. Улсын начин Д.Сүхбат 2000 онп Монгол улсын үндэсний бөхийн холбооноос аймгуудын нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан "Миний нутаг сайхан" сэдэвт Спортын урлагийн наадамын "Бөхчүүд дуулж байна" тэмцээнд уртын дуугаар оролцон тэргүүн байр эзэлж байв. Д.Сүхбат нь Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Тамгын газрын даргаар ажилласан. Одоо Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" биеийн тамир спорт хороонд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. 

Гавьяа шагнал: 

- Байлдааны гавьяаны улаан тугийн одон 

- Цэргийн хүндэт медаль

- Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 

- Ардын хувьсгалын ойн медалиуд 

- Цэргийн алдартан алтан медаль

- Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан 

2022-08-27 16:56:27