Дашийн Сууринбат

 ДАШИЙН СУУРИНБАТ 

Д.Сууринбат нь 1958 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг "Цэцээ" гэдэг газар малчин ард Дашийн ууган хүү нь болон мэндэлжээ. Ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Сухбаатар өртөөнөөс эхэлж ачаа тээврийн агент, пүүлэгч, өртөөний жижүүр улмаар өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар 13 жил, ачаа тээврийн орлогч даргаар 3 жил, ажиллаж байгаад дээд газрын шийдвэрээр УБТЗ-н Олон Улсын Тээвэр Зуучлалын төвийн дарга, 2010 онд Сүхбаатар өртөөний Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан. Оросын холбооны улсаас Монголын төмөр замаар дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлэх, экспорт, импортын тээвэрлэлтийг өргөжүүлж, хил гаалийн байгууллагуудтай хамтран ачааны хяналтын 24 цагийн ажлыг хөнгөвчилсөн "ТАМАС" программд холбож дэвшилтэт технологи хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил болон олны талархал хүртэж байлаа. Мөн удаа дараа олон нийтийн сонгуульт ажил эрхэлж аймгийн ИТХ-д 2, Сумын ИТХ-д 3 удаа сонгогдон, Иргэний хамгаалалтын нэгдсэн сургуулилтыг удирдаж, Төмөр замын намын хорооны даргаар ажиллаж байсан нийгмийн нэрт зүтгэлтэн. 

Төр засаг өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн гавьяаны Улаан туг"-ийн одон, "Алтан гадас" одон, Монгол улсын "Хүндэт Төмөр Замчи", "Тэргүүний Төмөр Замчин", "Онц хөдөлгөөнчин", Ардын хувьсгалын ойн медалиуд, МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Их Монгол Улс байгууллагдсаны 800-н жилийн ойн медаль, Тэргүүний сонгуультан тэмдэг, Монгол улсын Иргэний хамгаалалтын "Тэргүүний ажилтан", 7-р таван жилийн гавшгайч зэрэг цол тэмдгээр удаа дараа шагнагдаж байсан. 

2022-08-27 16:30:56