Дуламдоржийн Зундуй

ДУЛАМДОРЖИЙН ЗУНДУЙ 

Д.Зундуй нь 1924 оны 9-р сарын 24 нд одоогийн Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Богдийн Цагаан нуруунд төрсөн. 1946 онд цэргийн албад татагдаж "Матадын дивиз"-д алба хааж байхдаа 1948 оны 3-р сарын хүртэл баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцож байсан. Энэ хугацаанд тухайн үедээ "Эх орон" хэмээн алдаршсан хожмоо БНМАУ-н баатар Богд сумын харьяат Норьпилын Жамбаагийн командалсан заставт /заставын дарга нь байсан/ очоод, заставын даргын морь баригчаар томилогдож байсан. БНМАУ-ын баатар Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж нарыг зэвсэгт мөргөлдөөнд амь үрэгдэхэд заставын даргын хамт газар дээр нь очиж байжээ. Энэ материал Батлан хамгаалах яамны төв архивын сан хөмрөгт байсан тул 2001 оны 09-р сарын 10нд ахмад дайчин цолыг нөхөн олгосон. 

Гавьяа шагнал: 

- Ардын хувьсгалын ойн медиалиуд 

- Халх голын ялалтын медаль

- Ахмад дайчин цол тэмдэг 

2022-08-27 16:13:30