Дашдоржийн Жамц

ДАШДОРЖИЙН ЖАМЦ 

Жамц нь 1919 онд Баянлиг сумд төрсөн. 1943-1948 онд Тамсагийн 8-р дивиз, Дорнодын их бууны батальонд цэргийн алба хаажээ. 1945 онд Долнуур Жэхэ хот хүртэл чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. "Сүхбаатарын зам" нэгдлийн анхны гишүүн болж, барилга, туслах үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 1955-1980 -аад онд аж ахуйн аргаар 20 гаруй барилга, олон арван хашаа, хороо барьж давс, хужир, түлш бэлтгэж, худаг ус гаргаж, сумынхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байжээ. 

Гавьяа шагнал: 

- "Бид ялав" медаль 

- Байлдааны гавьяаны одон 

2022-08-26 17:16:51