Цагаанхүүхэний Бавуудорж

ЦАГААНХҮҮХЭНИЙ БАВУУДОРЖ 

1951 онд Баянлиг сумд төрсөн. Бага наснаасаа эхлэн 40 гаруй жил мал маллаж, малч ажиллагаагаараа хөдөлмөрөө үнэлүүлж 2012 онд Монгол Улсын "Сайн малчин" цол хүртсэн. Ц.Бавуудорж нь мал маллахын зэрэгцээ, залуу насандаа үндэсний бөхийн спортоор хичээллэж. 1981 онд АХ-ын 60-н жилийн баяр наадмаар Баянхонгор аймагт "Аймгийн заан" цол хүртэж байсан. 

Гавьяа шагнал: 

- 2006 онд "Аймгийн сайн малчин" 

- 2012 онд Монгол Улсын "Сайн малчин" 

- 2013 онд "Алтан гадас" одон 

 

2022-08-26 17:07:02