Гэндэнгийн Цэдэндамба

ГЭНДЭНГИЙН ЦЭДЭНДАМБА

Арван долоодугаар жарны усан үхэр жил буюу 1913 оны хавар одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг "Сайр" гэдэг газар Гэндэнгийн анхы хүү болон мэндэлсэн. 1936 оны 6-р дивизийн 17-р хорооны 27-р отрядын 1-р заставт цэргийн алба хааж байхдаа цэрэг, дарга нарын хэлмэгдүүлэлтэд өртөж 61 хүний хамт Гэндэн, Дэмид нарын эсэргүү бүлэгт гишүүнээр элссэн хэрэгт холбогдож 1938 оны 10-р сард баривчлагдан цаазын ял оногдож байгаад ОБЭ комиссын 1939 оны 3-р сарын 4-ны өдрийн 2-р хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43-45-р зүйлээр 3-н жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ахан дамба гэж авгайлагдаж байсан хэлмэгдэлийн хар сүүдрийг өөрийн биеэр үзэж мөн хугацаагүй цэргийн албанд эх орноо хамгаалах ариун үйлсэд зүтгэж явсан. 

2022-08-26 16:09:53