Жанчивын Түндэв

ЖАНЧИВЫН ТҮНДЭВ 

Түндэв нь 1934 онд Баянлиг сумын "Хуурайн эх" гэдэг газар төрж, 1942-1946 онд Богд сумын бага, 1946-1949 онд Баянзүрх сумын дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд, 1949-1952 онд Богд сумын бага, 1952-1955 онд Баянлиг сумын бага сургуульд багшилж, 1955-1958 онд хугацаат цэргийн албыг хаах хугацаандаа авто жолоочийн мэргэжил эзэмшиж, МАХН-ын илгээлтээр Улаанбаатар хотын автобус-такси моторын баазад тасралтгүй  33 жил ажилласан байна. 1987 онд АИХ-ын 10 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон. Ажил хөдөлмөрийг нь үнэлэн тээврийн баазын "Хүндэт дэвтэр"-т бичин, "Халамжлан хүмүүжүүлэгч", "Онц тээвэрчин", "Осолгүй манлай жолооч", "Ахмад тээвэрчин", "Саятан жолооч", цолоор шагнаж байсан. 

Гавьяа шагнал: 

- АХ-ын 50,80-н жилийн ойн медаль 

- Хөдөлмөрийн хүндэт медаль 

- Алтан гадас одон 

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон 

- БНСЧех улсын Коросо үйлдвэрийн "Гавьяат ажилтан" цол тэмдэг 

 

2022-08-26 15:57:29