Жанчивын Ишдорж

ЖАНЧИВЫН ИШДОРЖ 

1937 онд Баянлиг сумын нутагт төрсөн. 1947-1952 онд дунд сургууль, 1960-1963 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургууль, 1968-1972 онд Москва хотод Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, 1976-1977 онд ЗХУ-д Хилийн албаны офицерийн курс тус тус төгсчээ. 1963-1990 онд Улаанбаатар хотын нисэхийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч, Тусгай батальонд ротын улс төрийн орлогч, Дорнод аймгийн Улаантолгойн пунктийн дарга, хилийн 0198 дугаар ангид заставын дарга, намын товчооны дарга, хилийн 0146 дугаар ангийн улс төрийн хэлтсийн дарга, мөн ангийн дарга, хилийн 0132 дугаар ангийн захирагч, хилийн ба дотоодын цэргийн улс төрийн газрын дарга, мөн газрын намын комиссын даргаар ажиллаж байсан. МАХН-ын XVIII, XIX их хурлын төлөөлөгёөөр оролцож, Дорнод аймгийн Ардын хурлын депутатаар сонгогдож байсан. 1983 онд хошууч генерал цолоор шагнагдсан. 

Гавьяа шагнал: 

- Онц хилчин 

- Хүндэт хилчин 

- Ардын хувьсгалын ойн медалиуд

- Алтан гадас одон 

- Байлдааны гавьяаны улаан тугийн одон 

2022-08-26 13:31:13