Цэрэндамбын Жанцан

ЦЭРЭНДАМБЫН ЖАНЦАН 

Жанцан нь 1921 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Бийрийн нарийн жалга хэмээх газар төрсөн. Бага насандаа эцэг эхийн халамжид өсөн хүмүүжиж 1942-1946 онд Тамсаг булангийн цэргийн ангид алба хааж энэ хугацаанд японоос чөлөөлөх дэлхийн 2 дугаар дайнд оролцон эх орноо хамгаалах үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн ахмад дайчин юм. Ц.Жанцан нь аймаг, сумын аварга малчнаар удаа дараа шалгаран 1972,1975 онуудад хоёр удаа улсын аварга малчин болж нэг настай малыг маллах болзлыг ханган 1972 онд ЗХУ -д жуулчилж байсан. 1952 онд МАХН-д элсэн сумын депутатаар 9 удаа, аймгийн депутатаар 2 удаа сонгогдож 1961 онд Ардын Их Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан. 

Гавьяа шагнал: 

- Алтан гадас одон 2 удаа 

- Хөдөлмөрийн хүндэт медаль 

- Ардын хувьсгалын 50-90 жилийн ойн медаль 

- Халх голын 30 жилийн ойн медаль

- "Бид ялав" медаль 

 

 

2022-08-26 13:14:01