Цэвээндоржийн Бямбасүрэн

ЦЭВЭЭНДОРЖИЙН БЯМБАСҮРЭН 

1946 онд Баянлиг сумын 1-р багийн Эх булгийн "Аман ус" гэдэг газар төрсөн. Дээд боловсролтой, ашигт малтмалын эрэл хайгуулын инженер геофизикч мэргэжилтэй. 1967 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийг төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр тус аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт полигон цехийн ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Баянхонгор аймгийн УАА-д ажилтан, геофизикийн оператор, инженэщер, Баянхонгор аймгийн ШУТЭШ-ний төвд эрдэм шинжилгээний ажилтан, МУ-ын ШУА -ийн цэвдэг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Улаанбаатар хотод Усны хайгуул үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний "Оюун бадрах" ХХК-д хайгуулын инженер, геофизикч, отрядын дарга, "Төв ус" ХК, "Бриллиант" ХХК, "Ус-Оюу", ХХК, Гидро-инженер геолиги" ХХК, геофизикийн инженерээр тус тус ажиллаж байсан. 

Тус сумын бүх нутгуудаар 1969 оноос хойш 30 гаруй жил газрын доорхи усны судалгаа хайгуул хийсэн. 1990 оны байдлаар Баянлиг сумын нийт бэлчээрийн 50 гаруй хувь, дулааны улиралд ашиглах бэлчээрийн 60 гаруй хувь, хүйтний улиралд ашиглах бэлчээрийн 40 гаруй хувийг усжуулахад гар бие оролцож гүний болон богино яндант худгийн цэгийг тогтоолгож 120 гаруй худгийг гаргуулжээ, 

Гавьяа шагнал: 

- Аймгийн хөдөлмөрийн аварга 

- ХХАА-Н тэргүүний ажилтан 

- Усны аж ахуйн тэргүүний ажилтан 

- Хөдөлмөрийн хүндэт медаль 

- АХ-ын 80,90 жилийн ойн медаль 

- Энэ цагийн эгэл баатар 

- Усны аж ахуйн улсын "Аварга хайгуулчин" 

2022-08-26 12:48:27