Самдангийн Аюур

САМДАНГИЙН АЮУР 

1906 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт харц ард Самдангийн хүү болон мэндэлсэн. Эцэг  Самдан нь хүүгээ 10 нас хүрмэгц хадам ах ламдаа шавь болгон Заяын хүрээнд суулгажээ.  Аюур "Заяын хүрээ"-нээс гарч говь нутагт ирж суурьшихдаа айлд зарагдан хатуу хүтүүг туулан явсаар 1928 онд говь нутгийн уугуул Дугар гэлэнгийн бага охин Бужаатай ханилан сууж 7 хүүхэд өсгөн хүмүүжүүлсний зэрэгцээ тухайн үеийн нам төрийн бодлогыг тууштай дэмжин нутгийн ардуудтай нийлж, 1939 онд Жингийн нэгдэл байгуулан, хамтын хөдөлмөө хоршин ажиллах эхлэлийг тавьж нэгдлийн ерөнхий хорооны даргаар сонгогдон, 1939-1947, 1954-1956 онд ажиллаж байв. Энэ нэгдэл нь улсдаа 3 дахь нэгдэлээр бүртгэгдэн хожим нь "Улаан -Оч" нэртэйгээр өргөжин тэлж, 60 шахам жил үр ашиг сайтай ажилласан юм. Аюур нь 1939 онд нутгийн ардуудыг уриалж, өөрөө морь мал нийлүүлэн эмнэлэг байгуулж, эм тариа авах мөнгө хандивлан үйл ажиллагааг нь эхлүүлж, тэр үеийн боловсон эмнэлгийн ач тусыг өргөн олонд сурталчилж, улмаар 1954 онд "Сумын их эмчийн газар" байгуулахаар байшин бариулах ажлыг гардан удирдаж, 1955 онд ашиглалтад оруулсан. 1959 онд Улаанбаатар хотод албан үүргээ гүйцэтгэж яваад хорвоогийн мөнх бусыг үзэхэд нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн тогтоол, МАХН-ын Улс Төрийн Товчооны тогтоолоор Н.Сүрэнжав даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон Улаанбаатар хотоос онгоцоор орон нутагт нь хүргэж хөдөөлүүлсэн гэдэг 

Гавьяа шагнал: 

- "Алтан гадас" одон 

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 

- АХ-ын 25-н жилийн ойн медаль

- Сүхбаатарын одон 

- Улсын хамгийн сайн малчин цол тэмдэг 

- БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат 

2022-08-26 11:27:18