Мөнхийн Авирмэд

МӨНХИЙН АВИРМЭД 

1953 онд Баянлиг сумд төрсөн. Дээд боловсролтой. Ган хайлуулалтын технологич инженер мэргэжилтэй. Тус сумын 8-н жилийн дунд сургууль, Аймгийн 10-н жилийн сургууль, ОХУ-ын Севердловск хотын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн. 1980-1990 онд Монгол "Эрдэнэ" үйлдвэрийн засвар механикийн заводын "Цутгуурын цех" -д ган хайлагч, мастер хэсгийн даргаар ажилласан. 1980 онд Монголд Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч ган хайлуулсан Монголын анхны ган хайлагч юм. 1985 оноос БНСЧУ, БНПАУ, Япон улсад явж тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн сонголт хийх техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1990 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн инженер, цех хэлтсийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байна. Тус үйлдвэр  гаруй шинэ маркийн ган хайлж, цутгаж,цувих технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулан, Уул уурхай, Төмөрлөгийн үйлдвэрд  жил ажиллажээ. 

Гавьяа шагнал: 

- Эрдэнэт үйлдвэр, Дархан хотын Хөдөлмөрийн аварга 

- Ардын хувьсгалын ойн медалиуд 

- Хөдөлмөрийн хүндэт медаль 

- Ардчиллын ахмад зүтгэлтэн 

- Эрх чөлөөний одон 

- Алтан гадас одон 

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 

2022-08-26 10:28:50