ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2023

#Дээлтэй_монгол_2023. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаанд оролцож хүндэтгэл үзүүлж үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёлоосоо суралцаж үндэсний тоглоом наадгайг тоглож өдөрлөгт оролцсон эрхэм хүндэт эцэг эхчүүддээ баярлалаа.

Тэмцээнд 6 баг 5 төрлөөр хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж 1-р байр С.Баттулга ахлагчтай "Өв соёл" баг 2-р байр Цогтбаяр ахлагчтай "Адуучин" баг 3-р байр Оюун ахлагчтай "Хуурчин" баг тус тус амжилттай оролцлоо. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж хамтрагч байгууллагаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн Улсын тэргүүний #Ахмадын_хорооны хамт олондоо баярлалаа. 

2023-04-03 13:27:40