"ЧАДВАРЛАГ БАГШ" хөтөлбөрийн хүрээнд

"ЧАДВАРЛАГ БАГШ" хөтөлбөрийн хүрээнд АХМАД БАГШ,АЖИЛТНЫ зөвлөх үйлчилгээ үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү зүйл ажиллагаагаар Баянлиг сумынхаа СӨБ-д үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад удирдлага, багш, ажилтандаа одоогийн үйл ажиллагаагаа танилцуулж багш нар багаар хамтарч НЭЭЛТТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА зохион байгуулж дүгнэлт хэлэлцүүлэг, зөвлөн туслах ажлыг амжилттай зохион байгууллаа. Бид ахмад үеэсээ суралцах маш их боломж бас үүрэг байдаг. Бид их зүйлийг сонсож суралцаж хамтран туршлага судалсан сайхан үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж хүндэтгэн хүрэлцэн ирсэн ахмад удирдлага, багш, ажилтандаа БАЯРЛАЛАА. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Энэхүү үйл ажиллагаагаар: Нээлттэй үйл ажиллагаа; . Багш Д.Оюунбат, Б.Нижид Ахлах бүлэг. "Ид шидтэй олон өнцөгт дүрснүүд" МЭТ, Багш О.Болормаа, Ц.Янжмаа нар "Долоон бурхан од" БНО, БАГШ Б.Бадамсүрэн, Б.Зэмбэ нар Бэлтгэл бүлэг "Эсрэг утгатай үг" Хэл ярианы үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн арга зүйч Д.Отгонцэцэг сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Багш нартаа ажлын амжилт хүсье

2023-04-03 13:22:25