Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг угтан ажилчдын дунд "Хүүхдүүддээ үлгэрльe" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд захиргаа, аж ахуй, үйлчилгээний 23 ажилчин 4 баг болж оролцлоо

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг угтан ажилчдын дунд "Хүүхдүүддээ үлгэрльe" арга хэмжээг 9 дүгээр сарын 25-нд зохион байгууллаа. Арга хэмжээнд захиргаа, аж ахуй, үйлчилгээний 23 ажилчин 4 баг болж оролцоод өөрсдийн хийж чаддаг зүйлээсээ хүүхдүүдэд зааж сургалаа.

Гарсан үр дүн:

1-3-р ангийн 10 сурагч

✅️ "Төрийн дуулал"-аа зөв дуулж сурсан байна.

✅️ Алаг мэлхий өрж, андрайдаж сурсан.

✅️ Дасгал хийж сурсан.

✅️ Охидууд үсээ самнаж сурсан байна.

4-6-р ангийн 34 cурагч

✅️ Чацаргана буцалгаж, кимбаб, алимны салат, луувангийн салат хийж сурсан.

✅️ Хонин холбоо, хэрээсэн оёдол зэрэг оёдлын төрлүүдээс сурсан.

✅️ Цаасан урлал, морь уургалах тоглоом хийж сурсан.

төрөл бүрийн салат, хоол, жимсний шүүс хийж сурсан байна.

✅️ Дунд ангийн сурагчид нэхмэл

7-9-р ангийн 26 сурагч

✅️ Охид ээрүүл хийж, ноос цэвэрлэж, унийн солиг томж, утас ээрч сурсан.

✅️ Хөвгүүд олом, жирэм, чөдөр зангидаж сурсан.

✅️ Мод харуулдаж сураад баримт үддэг мод хийж номын санчид хүлээлгэн өгсөн.

10-12-р ангийн 17 сурагч

✅️ Охид лууван, үнэмлэх, алимны шүүс буцалгах технологитой танилцан, буцалгаж сурсан.

✅️ Төмсний хучмал хийж сурсан

✅️ Дээс томж, ногт зангидаж сурсан

✅️ 2 эрэгтэй хүүхэд үс засчихлаа сурсан

✅️ 2 эрэгтэй хүүхэд гагнуур хийж сураад үнсний малтуур 4ш хийсэн байна.

Цаашид анхаарах асуудал:

- Сурсан зүйлийг нь илүү дадал болгоход анхаарах.

2023-10-05 16:57:44