Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг угтан багш нарын дунд "Багшлахад учир бий-2" арга хэмжээг 9 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа.

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг угтан багш нарын дунд "Багшлахад учир бий-2" арга хэмжээг 9 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд суралцахуйн хөгжлийн 8 багийн 42 багш хамрагдлаа.

Багш зохицуулах цагаар суралцагчдын асуудал шийдвэрлэх, нийгэмшил, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх интеграци хичээлүүдийг зохион байгууллаа.

Гарсан үр дүн:

✅️ Сурагчдын асуудал шийдвэрлэх, нийгэмшил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварт тодорхой хэмжээгээр ахиц гарсан.

✅️ Зарим багуудын хувьд интеграци хичээлийг олон талаас нь харж, ач холбогдол өгч бэлдсэн нь харагдаж байна.

✅️ Ихэнх баг цахим хэрэглэгдэхүүнийг хичээлдээ хэрэглэлээ.

✅️ Ном бүтээх, ташуур хийж сурах, шүлэг зохиох, англиар үлгэр сонсох, орчуулах зэрэг бүтээлч даалгавруудыг сурагчдаар хийлгэсэн.

✅️ Үлгэр бүтээх интерактив хичээл бэлдсэн байлаа.

Цаашид анхаарах зүйл:

- Цаашид хийж буй үйл ажиллагааныхаа мөн чанар, онолыг сайн судлах хэрэгтэй байна.

 

2023-10-05 16:43:02