Ерөнхий боловсролын сургуулийн коридорт сурагчид шаардлагатай үед асран хамгаалагчидруугаа 2 минут үнэгүй ярих боломжтой "ИТГЭЛТЭЙ УТАС"- ажиллаж эхэллээ

        Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн дэмжилгээр сургуулийн коридорт сурагчид шаардлагатай үед асран хамгаалагчидруугаа 2 минут үнэгүй ярих боломжтой "ИТГЭЛТЭЙ УТАС"- ☎️70804427 дугаартай боллоо.

Ингэснээр хүүхдүүд асран хамгаалагчдаа байршлаа мэдээлэх, хэрэгтэй үедээ холбогдох давуу байдлыг бий болгож өгсөн байна .Мөн асран хамгаалагч заавал хүүхдэдээ сургууль руу нь утас өгч явуулах шаардлагагүй, хүүхдүүд ч ухаалаг утасны зохисгүй хэрэглээнээс ангид байх сайн тал ажиглагдаж байна. Цаашлаад бага насны хүүхэд утсаа гээгдүүлэх, мартаж өөр газарт орхих тохиолдол их гардаг учир энэ тал дээр ч сайн шийдэл болж өгсөн байна.

2023-10-02 15:53:41