Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн “Монгол цэргийн өдөр”-ийн баярын өдрийн үйл ажиллагаа

Монгол цэргийн бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мөнхсүх “Монгол эрх хүний эрхэмлэх ёсон”, Ерөнхий боловсролын сургуулийн Б.Пүрэвсүрэн “Хүүхдийн хөгжил, аавын оролцоо”, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Чулуунтогтох “Эрүүл зан үйл” , Салбарын ахлагч, Хүний нөөц Г.Лутболд “Агаарын цэрэг” гэсэн сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.

Мөн тус баярын өдөр Засаг даргын Тамгын газраас Софт, Волейболын тэмцээн зохион байгуулж, Соёлын төвөөс Аавдаа бичих захидлын уралдаан, Мөн төрийн байгууллагууд хамтран “Нээлттэй өртөөгөөр аялцгаая” гарын бэлэгтэй хөгжөөнт тэмцээн зохион байгуулж нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өдрийг өнгөрөөлөө. Хамтран оролцсон төрийн байгууллага болон баярын үйл ажиллагаандаа идвэхтэй оролцсон эрэгтэйчүүддээ баярлалаа.

 

2026-03-20 11:40:07