Гашуун дэлийн бага сургуулийн засварын ажил дуусаж ажлын хэсэг хүлээн авлаа

          Сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/75 тоот захирамжаар томилогдсон Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мөнхсүхээр ахлуулсан гишүүд С.Баттулга /4 дүгээр багийн Засаг дарга/, С.Мөнхцэцэг /орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан бодогч/, Б.Дэлгэрмаа /үйлчилгээний оператор, хүний нөөц хариуцсан ажилтан/ байлцсан Сумын Засаг дарга О.Мөнхбат, Гашуун дэлийн бага сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нацагдорж, жолооч А.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдөр гашуун дэлийн бага сургуулийн засварын ажлыг гэрээний техникийн тодорхойлолт, зураг төсвийн дагуу хийсэн байдалд хяналт тавьж хүлээн авлаа.

Гүйцэтгэгч: Бат-Ирээдүй

Төсөвт өртөг - 10 сая төгрөг

Хийгдсэн ажлууд:

1. 2ш бүргэд хаалга суулгасан

2. Сургуулийн дээвэр болох 259м2 талбайг хуучин дээвэр дээр давхарлаж долгионт төмрөөр дээвэрлэсэн.

3. 30м2 талбай бүхий урд хойд тамбарын гадна талыг тоосгоор өрлөг хийсэн.

4. Урд хойд 2 тамбарын 37м2 дотор хана шал таазыг шинээр засварлах

5. Уурын зуухны тааз болох 10,8м2 талбайд галд тэсвэртэй өнгөт хавтан угсарсан.

 

2022-09-13 17:38:58