"ИРГЭДЭЭ СОНСОЖ ШИЙДЬЕ"- Нээлттэй хаалганы өдөрлөг

Төрийн үйлчилгээний ил тод байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилготой аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "ИРГЭДЭЭ СОНСОЖ ШИЙДЬЕ" уриатай нээлттэй хаалганы өдөрлөгийг 2025.11.03-07 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  тус аяны хүрээнд Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газраас Засаг дарга, Тамгын газрын дарга,  Багийн Засаг дарга нар , Иргэний бүртгэл, Татвар , Газрын даамал , Нийгмийн даатгал , Халамж , Хөдөө аж ахуй , Мал эмнэлэг , Нийгмийн бодлого , Байгаль орчин (Тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч нар) , Гэр бүл, хүүхэд хамгаалал , Хууль эрх зүй (нотариат) ,  Emongolia (оператор) гэх мэргэжилтэнгүүд, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв гэсэн байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүллээ. Нийт 85 иргэн үйлчилгээ авч Иргэдийн төлөөлөгчийн хурал 36, Засаг даргын Тамгын газар 203, Ерөнхий боловсролын сургууль 5, Эрүүл мэндийн төв 85, Соёлын төв 4, Хүүхдийн цэцэрлэг 5 үйлчилгээг шийдвэрлэсэн байна.

 

 

2025-11-11 15:52:22