БАЯНЛИГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН, АЛДАРТ БӨХ ЦЭДЭНДАМБЫН НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО.

Аймгийн ИТХ-н тогтоолоор Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуулийг Баянлиг сумын уугуул МУГТ Цэдэндамбын Нацагдоржийн нэрэмжит болгосон тул

2022 оны 09-р сарын 01-ны өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй хамтатган нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сургуулийг нэрэмжит болгосныг саяхан олон нийтэд зарлан сонордуулах үеэр Ц.Нацагдорж гавьяатын Алдрын танхимыг төрөлх сургуульд нь нээж, мөн хүчит бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, сурын харваа зохион байгууллаа.

“Минск-1975” ДАШТ-ий мөнгө, “Стамбул-1974” ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул бөгөөд Баянлигийн сургуульд суралцан төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлсэн билээ.

2022-09-07 12:00:35