Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын ажлыг зохион байгуулав.

Сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/37 дугаар захирамжаар томилогдсон Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг 2025 он 04 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд аймгийн салбар комисстой хамтран техникийн хяалтын үзлэгийг амжилттай зохион байгууллаа. Үзлэгийн эхэнд аймгийн Автотээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулга, даатгалын компаниудын удирдлагууд Б.Бямбаа, С.Батдорж нар жолооч нарт тээврийн хэрэгслийн ашиглалт, даатгалын талаарх мэдээлэл өгч ажиллалаа. Үзлэгийн өдрүүдэд 608 тээврийн хэрэгсэл хамрагдаж тээврийн хэрэгслийн татвар төлөлтөд хяналт тавьж тухайн өдрүүдэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 10225846, агаарын бохирдол 1291500, авто зам ашигласны татвар 5601000 төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.

2025-05-01 17:38:13