Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдрийн арга хэмжээгэээ 12 дахь жилдээ зохион байгуулж буй Сүүн цацал өргөх ёслолоор ахмад багш П.Энхтуяа Соёлын төвтэй хамтран эхлүүллээ.

Хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан хувь хүний хөгжлийг сургалтыг хийсэн сумын Засаг дарга С.Энхзул, ахмад багш П.Энхтуяа, ЕБС-ийн сургалтын менежер Д.Дуламсүрэн багш нартаа талархал илэрхийлье. Мөн 3 дахь жилдээ мартын арга хэмжээн дээр баярын бялуу, кофе цайгаар дайлсан сумын Засаг дарга С.Энхзулд талархал илэрхийлье.

Жил бүр зохион байгуулдаг ээждээ захидал бичих уралдааныг Соёлын төвөөс зохион байгуулж захидлаа уншин шагналаа гардуулан өглөө.

Зохион байгуулагчид хамтран азын сугалаа зохион байгуулж 6 бүсгүйг баярлууллаа.

Соёлын төвөөс Караоке тэмцээнийг зохион байгууж нийт 9 баг оролцон шалгарсан 4 багийг шагнаж урамшууллаа.

Зохион байгуулагч:

ИТХ ЗДТГ

СОЁЛЫН ТӨВ

2025.03.08

2025-03-10 16:50:39