АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ Модон луу жилдээ хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлээрээ дөрвөн гэр бүл аймгийн аварга малчин, нэг аварга саальчин, нэг аварга тариаланчын болзлыг хангаж, “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр шагналаа гардан авлаа. Тус сумаас аймгийн аварга малчнаар Баян- Аараг 2-р багийн Д.Чөдөрбат, Т.Баярмаа нарын гэр бүл, Ц.Адъяасүрэн, Ж.Гантулга Бага баян 3-р багийн малчин Н.Мөнхтогоо, П.Давааням Их баян 4-р багийн малчин Т.Цогтбаяр, Г.Ган-эрдэнэ Их халбагант 1-р багийн саальчин О.Мөнхтогоо Хатансуудал 5-р багийн тариаланч Б.Ням-адъяа , Д.Наранчулуун нарын гэр бүл тус тус тодорчээ. Шагналыг АЗДаргын зөвлөх Д.Ууганцэцэг, Биеийн тамир спорт хорооны дарга Б.Отгонбямба, ХХААГ-ын мэргэжилтэн Мөнхэрдэнэ, аймгийн ХДТ-ын дуучин, МУСТА Ч.Отгонсүрэн, сумын ИТХ дарга Б.Түвшинзаяа, сумын Засаг дарга С.Энхзул болон сум орон нутгийн багийн Засаг дарга нар, Мал эмнэлгийн тасгийн дарга нар шагналыг гардуулав.

2025-02-24 11:51:19