Малчдын урлаг, спортын арга хэмжээг 11 дүгээр сарын 29, 30- ны өдрүүдэд ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулж ажиллалаа.

Малчдын урлаг, спортын арга хэмжээг 11 дүгээр сарын 29, 30- ны өдрүүдэд ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулж ажиллалаа.Сургалтанд 130 гаруй малчин ирж албан хаагчдаас мэдээлэл авч малчдын санал хүсэлтийг хүлээн авч тухайн үед шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлүүлж ажилласан. Урлаг, спортын арга хэмжээний нийлбэр дүнгээр Их баян 4-р багийн хамт олон "Шилжин явах цом, өргөмжлөлөөр" шагнаж урамшуулсан.Нийт оролцсон малчдадаа эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

Спортын 3 төрлөөр явагдаж

Волейолын төрөлд

/Эрэгтэй/

Хатансуудал 5-р багийн Б.Амартүвшин ахлагчтай баг -1-р байр

Их баян-(2) 4-р багийн С.Дашдондог ахлагчтай баг 2-р байр

Их баян-(1) 4-р багийн О.Тогтохбаяр ахлагчтай баг 3-р байр

/Эмэгтэй/

Их баян (1) 4-р багийн Ч.Пэрлий ахлагчтай баг 1-р байр

Хатансуудал 5-р багийн Т. Жаргалханд ахлагчтай баг 2-р байр

Их баян(2) 4-р багийн М.Бямбадорж ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан

Софтын төрөлд

Хатансуудал(3) 5-р багийн Н.Адъяа ахлагчтай баг 1-р байр

Бага баян (1) 3-р багийн А.Эрдэнээ ахлагчтай баг 2-р байр

Бага баян(3) 3-р багийн О.Төмөр ахлагчтай баг 3-р байр

Буухиа тэмцээнд:

Их баян 4-р багийн Г.Гансүх ахлагчтай баг 1-р байр

Бага баян 3-р багийн С.Түвшинзаяа ахлагчтай баг 2-р байр

Хатансуудал 5-р багийн Г.Улам-Өрнөх ахлагчтай баг 3-р байрыг эзэлж байр тус бүрийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Зохион байгуулагч ЗДТГ

 

 

 

 

 

2024-12-04 12:13:59