Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний нээлтэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Ганхүлэг, Засаг дарга О.Мөнхбат, Засаг даргын Орлогч Д.Зулсаран, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мөнхсүх хүрэлцэн ирж эхчүүд, хүүхдүүдэдээ баярын мэнд хүргэсэн.

Мэндчилгээ дэвшүүлсэн Хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн авьяаслаг хүүхдүүддээ баярлалаа.

“Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” илтгэлийг ЕБС-ийн хүүхдийн зөвлөлийн гишүүн, 9в ангийн сурагч Д.Уранчимэг танилцуулж сургуулийн сурагчдаа төлөөлөн хүүхдийн эрхийн төлөө санал бодлоо илэрхийллээ.

Хөгжүүлэгч 12 өрхийн хүүхдүүдэд бэлэг гардуулан Баян-Аараг 2 дугаар багийн иргэн Р.Батсүрэн, Засаг даргын орлогч Д.Зулсаран нарын гэр бүлээс ивээн тэтгэж хамтран ажилласан.

Тусгай хэрэгцээт боловсролын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж бэлэг гардуулан сумын сайн малчин П.Мягмарсүрэн, Б.Даваацэцэг нарын гэр бүлээс ивээн тэтгэж хамтран ажилласан.

Алдарт эхийн одон гардуулах ёслолд О.Ганцэцэг 1 дүгээр зэргийн одон, Н.Ууганцэцэг, Т.Энхтуяа, Ш.Зулзаяа, П.Энхжаргал нар 2 дугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.

Мөн Соёлын төв, Цагдаагийн хэсэгтэй хамтран Унадаг дугуйны уралдаан зохион байгуулсан.

Сумын манлай заан Ш.Эрдэнэбаярын нэрэмжит 4-5 насны хүүхдийн барилдааныг Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон зохион байгуулсан.

Багабаян 3 дугаар багийн иргэн Н.Оюунбат Соёлын төвтэй хамтран Дуу, шүлгийн уралдааныг зохион байгуулсан.

Соёлын төвөөс баярт зориулан нийтийн цэнгээнт бүжгийг зохион байгуулж энэхүү өдрийн үйл ажиллагаагаа өндөрлөлөө.

Зохион байгуулагч:

Засаг даргын Тамгын газар

Соёлын төв

Ерөнхий боловсролын сургууль

Хүүхдийн цэцэрлэг

Хамтарсан баг

2024.06.01

 

2024-06-13 12:07:24