Соёлын яамнаас Соёлын Сэргэлт-2024 аяны хүрээнд удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж байна.

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2024 АЯНЫ ХҮРЭЭНД УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Соёлын яамнаас Соёлын Сэргэлт-2024 аяны хүрээнд удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж байна.

Энэ удаагийн зөвлөгөөн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд соёлын салбарыг хөгжүүлэх, цаашдын зорилт, зорилгыг тодорхойлох, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, мэргэжлийн соёл, урлагийн байгууллагын дарга, захирал, 19 сумын Соёлын төвийн дарга нар оролцож байна.

Тус зөвлөгөөний үеэр Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газарт Пургон авто машины түлхүүрийг гардууллаа. Мөн Баянлиг сумын Соёлын төвийн дарга А.Цэндмаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа.

2024-05-08 08:05:32