Эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтэд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ыг сурталчлан таниулах зорилгоор сумын Хамтарсан багаас Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгтэй хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын

Эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтэд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ыг сурталчлан таниулах зорилгоор сумын Хамтарсан багаас Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгтэй хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сургалт хийж “Хонгорын гэр бүлийн дүрэм” шторк танилцуулсан. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Отгонсүх, Б.Мөнхдөлгөөн нар мэндчилгээ дэвшүүллээ. Үйл ажиллагаанд оролцож буй эцэг эхчүүд, сурагчдыг баг болгон хувааж “Хүүхдийн хүмүүжил төлөвшил, эрхийн зөрчил” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж эцэг эхчүүд, сурагчдаас гарсан саналыг сонсон шийдлийн талаар хэлэлцсэн. Мөн Хүүхдийн цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багаас Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд болон хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой мэдээллээр брошур бэлтгэн оролцогчдод тараасан.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Хамтарсан багийн гишүүд, Соёлын төв, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг болон оролцсон эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөлдөө талархал илэрхийлье.

#Шийтгэл_бол_шийдэл_биш

2024.05.03

2024-05-03 11:42:39