МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХЛЫН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЧ БАЙГУУЛАГДСНЫ 103 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 103 ДУ

Монгол цэргийн бахархлын өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойд зориулсан батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний алба үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбар,Соёлын төв хамтран 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулалаа. Өдөрлөгийн хүрээнд нээлтийн үйл ажиллагаа, багийн бооцоот буудлагын тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, туухай өргөлтийн тэмцээнийг зохион байгуулсан. Сумын Засаг дарга О.Мөнхбат, Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Ц.Жаргалболд нар нээлтийн үйл ажиллагааг нээн үг хэллээ. Аймгийн тэргүүний ажилтан, жуух бичгээр Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбарын 4 албан хаагч шагнагдаж, Соёлын төвөөс аавдаа бичих захидлын уралдааны шагнал, Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбараас гар зургийн уралдаан, цахим дууны уралдааны шагналыг гардуулалаа. Шагнагдсан хүмүүс болон сурагчдадаа баяр хүргэе ээ. Хүрэлцэн ирсэн хүмүүстээ оюуны үнэтэй хувь нэмрийг оруулж “Үгийн хүч” сэдэвт сургалтыг зохион байгуулсан Олон улсын Винерс академийн сургагч багш С.Энхзул танд баярлаж байгаагаа илэрхийлье. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагчид ЕБС-ийн хүүхдийн зөвлөлтэй хамтран 2 цахим контентыг бэлтгэсэн. Эхний цахим контент нь зэвсэгт хүчин, эх оронтой холбоотой сэдвээр бэлтгэн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Харин 2 дахь цахим контентыг цэргийн ангийн алба хаагчдын хүүхдүүдийг оролцуулан аав ээж нартаа баярын мэнд дэвшүүлэн бэлтгэж баярын хурал дээр гэнэтийн бэлэг болгон үзүүлсэн. Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбараас сургуулийн сурагчдын дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” цахим дууны уралдаан, цэцэрлэгийн сурагчдын дунд “Монгол цэрэг” сэдэвт гар зургийн уралдаан болон багийн бооцоот буудлагын тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, туухай өргөлтийн тэмцээнийг хариуцан зохион байгуулсан. Хамтран зохион зохион байгуулсан хүмүүсдээ болон мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүсдээ мөн бидний зохион байуулсан үйл ажиллагаанд оролцсон төрийн албан хаагчид, ард иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

2024.04.04 

2024-04-05 15:21:37