МОНГОЛ УЛСЫН ЗГ-ЫН ГИШҮҮН, БХ-САЙД, АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАР БАЯНЛИГ СУМАНД ИРЖ АЖИЛЛАА.

МОНГОЛ УЛСЫН ЗГ-ЫН ГИШҮҮН, БХ-САЙД, АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАР МАНАЙ РОТОД АЖИЛЛАА.

Эх орныхоо агаарын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалагч агаарын цэргийн командлалын харьяа Баянхонгор аймгийн Баянлиг суман дахь тусгай ротод ажиллаж, Батлан хамгаалахын бодлого, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэл, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийгмийн хамгаалал, цалингийн нэмэгдэл гээд олон ажлуудаа танилцуулан ярилцаж, ахмад дайчид болон алба хаагчдын санал хүсэлтийг сонслоо. 2022 оны Зэвсэгт хүчний тэргүүний салбараар шалгарч байсан манай салбар энэ оны 06-р сард Түүхт 60 ойгоо хийхээр төлөвлөн ажиллаж байна. Зарим тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Тухайлбал, бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийг бүрэн хангах, алба хаагчдын 16 айлын орон сууцны уурын зуухыг шинэчилж засварлах, соёлын төвийн их засвар, Ромын удирдах байрын их засвар зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Мөн цэргийн сургалт бэлтгэл салбарын үйл ажиллагаанд нь хэрэгцээтэй ухаалаг дэлгэцийг гардуулан өглөө.

Түүнчлэн Баянлиг сумын ЗДТГ-ын удирдлагуудын зүгээс хуучирч муудсан барилгын туурийг цэвэрлүүлэх, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг хүссэний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх асуудлуудыг мөн шийдвэрлэхээр тогтлоо.

2024-04-03 17:08:39