"МАЛЧДАД ТУСЛАХ АЯН"-Ы МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ АРД ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.

"Малчдад туслах аян"-ы мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 22 боодол өвс

2. Засаг даргын Тамгын газар 228 ширхэг малын хошуувч, тугалын нэмнээ 2, хурга ишигний нэмнээ 10, 18 уут улаан хивэг

3. Ерөнхий боловсролын сургууль 51 боодол өвс, Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон болон Д.Дуламсүрэн багштай 12б анги, Д.Эрдэнэдолгор багштай 9а анги, Э.Түмэнбаяр багштай технологийн сонгоны сурагчид аянд нэгдэж 327 малын хошуувч, 10 ширхэг Хурганы уут, 19ш төл малын нэмнээ, 5кг гоймон, ургамлын тос, сахар, хуурай сүү

4. Цэцэрлэгийн хамт олон 20 боодол өвс, 5 уут улаан хивэг, бог малын 130 ширхэг хошуувч, 7 ширхэг хурганы уут, бээлий 20 ширхэг, чүдэнз 50 толгой

5. Соёлын төвийн хамт олноос 102 ширхэг малын хошуувч, нийт 300 мянган төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг эрүүл мэндийн багц

6. Эрүүл мэндийн төвийн хамт олон 31 боодол өвс, 300 ширхэг бог малын хошуувч, 100 дулаан бээлий, 5000 төгрөгний эмийн багц

7. Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбарын хамт олон 50 боодол өвс

8. Ахмадын хороо хөвөнтэй дулаан бээлий 49, үйлдвэрийн бээлий 82, үйлдвэрийн резин бээлий 18, малын хошуувч 156, нэмнээ 9, чүдэнз 15 толгой, барааны саван 7 ширхэг, ариун цэврийн цаас 9 ширхэг, оймс 18 ширхэг, шар будаа 5кг, элсэн чихэр 1кг, гурил 1кг, газын хошуу 1 ширхэг

9. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Сэтгэлийн тусгал аяны хүрээнд 792 уут буудай

10. Баянлиг сумын уугуул Осрондамбын Дашдулам захиралтай Мимо эрдэс премикс ХХК -ны хамт олон 920 боодол өвс

11. Улаанбаатар хотод оршин суугаа, Баянлиг сумын уугуул өндөр настан Cангийн Банди 300,000 төгрөг

12. Сумын аварга малчин Осрондамбын Вандан Бага Баян 3 дугаар багт 50 боодол өвс

13. Баянлиг сумын "Хар ботго" мал эмнэлэг 100.000 төгрөгний үнэ бүхий исгэгчийг тус тус хандивласан байна.

Шийф байгууллагын хүрээнд Эрүүл мэндийн төвийн 50 боодол өвсийг Их халбагант 1-р багт, Цэцэрлэгийн 20 боодол өвс, 5 хивэгийг Баян-аараг 2-р багт, Ерөнхий боловсролын сургуулийн 51 боодол өвсийг Бага баян 3-р багт, ЗХ-ий 103-р тусгай салбарын 50 боодол өвс, Соёлын төвийн 20 ширхэг эмийн багцыг Их баян 4-р багт, ИТХ-н 22 боодол өвс, ЗДТГ-н 18 уут хивэгийг Хатан суудал 5-р багт тус тус багийн Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Аяны хүрээнд нийт 1144 боодол өвс, 792 уут буудай, 23 уут хивэг, 1243 ширхэг бог малын хошуувч, 40 ширхэг малын нэмнээ, 17 ширхэг хурганы уут, 269 ширхэг бээлий, эрүүл мэндийн багц, 5кг гоймон, ургамлын тос, сахар, хуурай сүү, чүдэнз 65 толгой, барааны саван, ариун цэврийн цаас 9, оймс 18, шар будаа, элсэн чихэр, гурил, газын хошуу зэргийг хандивласан байна.

Сумын хэмжээнд 6 ажлын хэсэг гарч малчдадаа хуваарилан хүргүүлж ажилласан.

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД идэвхитэй оролцож байгаа Төрийн ба төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид, ахмадууд, иргэд, ААН та бүхэнд гүнээ талархал илэрхийлэе.

2024-03-11 16:47:01