ХАТАН СУУДАЛ 5-Р БАГИЙН МАЛЧИН АВИРМЭДИЙН МӨНХТӨР МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧНААР ТОДРОВ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал багийн малчин Авирмэдийн Мөнхтөр улсын аварга малчнаар тодорч, модон луу жилийн босгон дээр улсын аваргын цол үнэмлэх тэмдэг, шагналаа гардан авлаа.

Шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох болон сум орон нутгийн удирдлагууд гардуулав.

Эцэг өвөгдөөсөө уламжилж ирсэн малч ухаанаараа шалгарч, нутаг зон олныхоо дунд нэр хүнд сайтай энэ гэр бүлийн хүн өдгөөгөөс таван жилийн өмнө улсын аварга саальчин болж байсан түүхтэй аж.

Та бүхэнд баяр хүргэе. Сайхан шинэлээрэй.

 

 

 

2024-02-05 11:00:23