ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭГ ҮҮЛДЭР БОЛГОН БАТАЛГААЖУУЛЛАА.

2024 оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -ны сайдын анхны тушаалаар Баянлигчүүд түүхэндээ анхны үүлдрээ батлууллаа.

2017 онд Ламын гэгээний улаан тэмээг үржлийн хэсгээр батлуулж байсан бол 2024 оны ХХААХҮЯ-ы сайдын зөвлөлийн анхны хурлаар Ламын гэгээний улаан тэмээг үүлдрээр баталлаа. Хорин жилийн турш хийгдсэн ажлын үр дүн гарлаа. Энэ хугацаанд сэтгэл зүрхээ зориулсан сумын үе үеийн удирдлагууд, малын эмч, мал зүйчид, төрийн албан хаагчид, малчид, иргэд та бүхэндээ баярлалаа.

2024-01-18 17:42:54